Эрт цагт адуун сүрэг хээр талд онгон зэрлэг
бэлчдэг байжээ. Нэгэн удаа бугын сүрэг адууны бэлчээрийг далхалж өвсийг нь
идчихжээ. Адуун сүрэг ихэд уурлав. Тэднээс нэг морь өс авахаар бугыг хөөсөн
боловч гүйцсэнгүй гэнэ. Морь учиргүй хилэгнэж:
- Бугаас яаж өсөө авах вэ? гэж хүнээс асууж
гэнэ.
Хүн-би чамайг унаж, бугаас өсийг чинь авч
өгье. Чи миний амгай зуузайг даах уу? гэжээ. Морь бугаас өшөө авч л байвал
бусад нь яах вэ? гэж бодон хүний хэлснийг зөвшөөрлөө. Хүн моринд амласан ёсоор
буга намнаж, тэр цагаас хойш морь хүний унаа болсон юм гэнэ билээ.
Нүүдэлчин монголчуудын эрт дээдсээс уламжлан ирсэн
төрт ёсны илрэл нь юуны өмнө эзэн тэргүүн, ах захаа хүндлэх ёс билээ. “Монголын Нууц Товчоон”-д
бичсэнээр Чингисээс дээш арав дахь үеийн өвөг Бодончарын хэлсэн “бие тэргүүт, дээл захт сайн” гэдэг үг, үе үеийн монголчуудын ахас дээдэс, ёс төрөө хүндлэхийн учрыг
сургамжилсан үг буюу ардын цэцэн
үг болон уламжилжээ.
Монгол
хэлний "төр" гэдэг үгийн нэн эртний утга нь "ёс", "хэв журам" юм. Хууль
цааз гэж байгаагүй эрт үед хүмүүс хоорондын харилцааг зохицуулах гол
зүйл нь нийтээр даган мөрддөг, ах зах үеэсээ залуу үе нь өвлөж авдаг хэв
ёс, зан заншил, элдэв цээрийн зүйл байсан буй. Эдгээр нь бичигдээгүй
хууль болж, бүх хүн сахин биелүүлдэг байжээ. Төрт ёс хэмээхийн эртнээс
эдүгээ хүртэлх гол утга нь тухайн улс үндэстний тогтсон хэв ёс, хууль
дүрмийг чанд сахин мөрдөхийг өгүүлж буй.
Монголчуудын
сэтгэлгээгээр төр гүрэн бол гэр бүлтэй ижил бөгөөд аль алинд нь ёс
журмыг сахин байх ёстой. Ах захын ёс бол айл гэрээс авахуулаад, нийгэм
бүхэлд нь хамаарах ёстой түгээмэл зарчим ажээ. Иймд гэрийн дотор бол
"аав нь бүгдийн хаан" гэсэн үг. Түүнчлэн улс үндэстний дотор бол эзэн
хаан нь тэнгэр эцгийн газар дээрх биелэл гэж үздэг байжээ.
Төрөө
дээдлэх үзэл бол уламжлалт ёс журам, улс гүрний засан тохинуулах хууль
цааз, улс гүрний эрхийг барих эрхэм хүний суурь суудлыг хүндэтгэн дагах
явдал юм.
| |
Хангай нурууны ноён оргил нь 4021
метр өндөр. Түүний 3752 метрээс дээш мөнх цастай. Энэ уул нь эртнээс онголон
тахисаар ирсэн тахилгатай уулын нэг юм. "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр
дэлхийн байгалийн үнэт өвөөр бүртгэн авсан байна. Монголчууд Отгонтэнгэр ууландаа идээ цайныхаа
дээжийг өргөн, сүслэн залбирч, амь насаа даатган, буян хишиг хүссээр ирсэн уламжлалтай. Отгонтэнгэр уулын эргэн тойронд 8
цэнгэг нуур, 5 зүйлийн арц, олон төрлийн ургамал, ан амьтан, элдэв өвчнийг анагаах халуун рашаан зэрэг гайхаж биширмээр, сонин содон
зүйл их.
Алтан хөхий уул нь Монгол орны баруун хэсэг Ховд аймгийн Мянгад, Увс
аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутагт оршдог баруун хойноос зүүн урагш чиглэн тогтсон сүрлэг уул юм. Алтан хөхий уулын ноён
оргил нь далайн төвшнөөс 3350 метр өндөрт өргөгдсөн өндөр хөхий уул юм. Ус ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгс, өгөгч шим арвинтай, сайхан уул байдаг. Цагаан сарын шинийн нэгний өглөө овоон дээр гарч сангийн тавиад
Алтайн магтаал хайлж, уулын эзнийг дуудан буулгасны дараа өвгөд хөгшидтэйгөө золгодог байж ээ.
Газарт асгах нь андын үгээ
хэлж гаргалаа, асгасан сүү цэгээг эргүүлж авч болохгүйтэй адил бид тангарагаа
үл буцаана гэсэн утгатай. Эртний монголчууд хүний сүнс цусандаа оршиж байдаг
гэж үздэг учраас амь сүнсээрээ тангараглаж байгаа хэрэг бөгөөд үхрийн эвэрт
дусаадаг нь нэг толгойд үргэлж хамт байх хос эвэр мэт салахгүй нөхөрлөнө гэсэн
утгатай.
Андын тангараг тавилцсаны дараа харилцан дээл, бүс, морь бэлэглэж, мөн тэр дороо андынхаа дээлийг өмсөн, бүсийг бүслэн, морийг нь унаж, хот хүрээгээ нар зөв гурав тойрдог. Дээл бол хүний дүр төрхийг илтгэдэг, бүс бол сүлд хийморь нь болдог, морь бол хүний дотно хань нөхөр учраас тэр бүгдийгээ солилцон, амь бие нэг болохоо илэрхийлж байгаа зүйл юм.
Андын тангараг тавилцсаны дараа харилцан дээл, бүс, морь бэлэглэж, мөн тэр дороо андынхаа дээлийг өмсөн, бүсийг бүслэн, морийг нь унаж, хот хүрээгээ нар зөв гурав тойрдог. Дээл бол хүний дүр төрхийг илтгэдэг, бүс бол сүлд хийморь нь болдог, морь бол хүний дотно хань нөхөр учраас тэр бүгдийгээ солилцон, амь бие нэг болохоо илэрхийлж байгаа зүйл юм.
Ийм ёслол хийсний дараа
аав ээж нартаа харилцан очиж, мөргөн золгож, хадаг тэргүүтэн бэлэг барьдаг. Энэ
нь та хоёрыг би өөрийн эцэг эх мэт хүндэлнэ гэдгээ илтгэхийн хамт, та бүхэн ч
намайг хүүхэд шигээ энэрч хайрлатугай гэж буй хэрэг юм.
Анд бологчид насан турш бие биедээ ах дүү мэт хандах төдийгүй андын аав ээж ах дүүг ч өөрийн төрсөн төрөл мэт хүндэтгэн эрхэмлэж явдаг учиртай ажээ.
Анд бологчид насан турш бие биедээ ах дүү мэт хандах төдийгүй андын аав ээж ах дүүг ч өөрийн төрсөн төрөл мэт хүндэтгэн эрхэмлэж явдаг учиртай ажээ.
No comments:
Post a Comment