Монгол бичгээр дээрээс доошоо бичдэг бөгөөд кирилл бичгийн дугуй зурлагыг нар буруу эргүүлж бичдэг бол монгол бичгийн дугуй зурлагыг нар зөв эргүүлж бичдэг.
Монгол бичиг үндсэн зурлага, ялгах үүрэгтэй туслах зурлагатай байдаг.
Монгол бичиг ундсэн 7 зурлагатай:
Нэр | Дармал | Бичмэл |
1. Титэм | ||
2. Шүд | ||
3. Шилбэ | ||
4. Гэдэс | ||
5. Нум | ||
6. Сүүл | ||
7. Орхиц |
Үндсэн зурлагуудыг яаж бичихийг сумаар үзүүлсэн байдал:
Туслах зурлага болон зарим үсгийг яаж бичихийг сумаар үзүүлсэн байдал:
титэм шүд | гэдэстэй нум, шүд | ||
титэм шилбэ | титэм, сүүл | ||
титэм гэдэс | титэм, шилбэ, орхиц | ||
титэм гэдэс шилбэ | титэм, гэдэстэй нум | ||
гэдэстэй нум |
Нэрийн тийн ялгал
Монгол хэлний нэр үг 7 тийн ялгалаар хувилна. Тийн ялгалын нөxцөлийг ихэвчлэн нэр үгээс нь салангид бичнэ.Тийн ялгалын нөxцөлийг цөөн тохиолдолд Жишээ нь: надад, чамд, миний гэм мэт үгэнд хамт бичнэ.
Харьяалахын нөxцөл
Доорхи хүснэгтэд харьяалахын тийм ялгалын -ийн, -ын, -ы, -ий, -н нөхцөл монгол бичигт хэрхэн бичигдэхийг харууллаа.
нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-ийн | -ийн -ын, -н | эгшгээр төгссөн үгэнд дагана | |
-ун -үн | -ийн -ын | сүүл (н)-ээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагана. | |
-у -ү | -ий -ы | сүүл (н)-ээр төгссөн үгэнд дагана. |
Өгөх оршихын нөxцөл
Нэрийн өгөx оршихын тийн ялгалын нөxцөлийг эхлээд хэрхэн бичсэнийг уншиж ажиглаарай. Дараа нь дүрэмтэй тохируулж хараарай.нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-дур -ду -дүр -дү | -д -т | Эгшиг болон зөөлөн (л, м, н, нг) дэвсгэрээр төгссөн үгэнд дагана. | |
-тур -ту -түр -тү | -д -т | Хатуу (б, г, р, с, д) дэвсгэрээр төгссөн үгэнд дагана. |
Заахын нөxцөл
нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-и | -ийг, -ыг, -г | (й)-гээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна. | |
-ий | -ийг, -ыг, -г | эгшиг ба (й) гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна. |
Гарахын нөxцөл
нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-ача, -эчэ | -аас, -ээс, - оос, -өөс | үгийн төгсгөлийг харгалзахгүйгээр ямар ч үгэнд дагуулна, уншихдаа эр эм үгийг харгалзана. |
Үйлдэхийн нөхцөл
нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-бар, -бэр | -аар, -ээр, -оор, -өөр | Эгшиг ба "й" гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна. | |
-ийар, ийэр | -аар, -ээр, -оор, -өөр | й-гээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна. |
Жишээ нь: галиг: хаган-бэр жарлиг болорун, унших нь: хаан бээр зарлиг болруун
Газар үндсээр баян
Далай усаар баян
Тэнгэр одоор баян
Үзгээр бич
Харандаагаар зур
Хамтрахын нөхцөл
нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-тай, -тэй | -тай, -тэй, -той | Ямар ч үгэнд дагуулна. | |
-луг-а, -лүгэ | лугаа, лүгээ | Үгийн төгсгөлийг харгалзахгүйгээр, зөвхөн үгийн эр эмийг харгалзан эр үгэнд лугаа-г , эм үгэнд лүгээ-г бичнэ. |
Чамтай адил
Үүнтэй ижил
Хүнтэй цуг
Ардтай хамт
Бичмэл х, г үсэг
ха | га | хэ гэ |
хи ги |
хо ху |
го гу |
хө гө |
хү гү |
|
эхэнд | ||||||||
дунд | ||||||||
адагт |
- Хүснэгтээс ажиглахад х, г үсгийн эр эм үгэнд орох дүрс нь ялгаатай байна.
Эм үгэнд орох х, г үсгүүд нь адилхан бичигдэх бөгөөд эр үгийн х-гийн өмнө давхар цэг нэмж га, го, гу-ыг үүсгэнэ.
- Эр үгийн х (ха, хо, ху ) үсгийг үгийн дунд, эгшгийн өмнө бичихэд хоёр шүд дүр нь ордог. Жишээ нь: дасхал (дасгал), йабуху (явах)
- Эр үгийн х (ха, хо, ху ) үсгийг үгийн дунд (үгийн адаг үед ) орхиц (а)-ын өмнө бичихэд нэг шүд богино сүүл дүр нь ордог. Жишээ нь: ах-а (ах) , талх-а (талх) , миx-а (мах)
- Эр үгийн г (га, го, гу ) үсгийг үгийн дунд, эгшгийн өмнө бичихэд урдаа хоёр дусалтай (цэгтэй), хоёр шүд дүр нь ордог. Жишээ нь: чаган (цагаан) , дагуу (дуу)
- Эр үгийн г (га, го, гу ) үсэг үгийн адагт дэвсгэрлэн орвол урдаа 2 цэггүй бичигдэнэ.
Ж.: чаг (цаг) , шог (шог)
Харин үгийн дунд (үгийн адаг үед ) орхиц (а)-ын өмнө бичихэд агшлага дүр нь ордог.
Ж.: баг-а (бага)
- хэ, гэ хоёр хи, гэ хоёр хө, хү, гө, гү дөрвийн дүрс адил боловч үгийн утга дуудлагаар нь ялган уншина.
- га, гэ үсэг үгийн дунд адагт дэвсгэрлэнэ.
. Холбоо үгийг уншиж, үе үсгээ нүдэл.
Дасгалын хариу
. Уншаад урт эгшиг авиаг га, гэ үсгээр яаж тэмдэглэж байсныг ажигла.Дасгал 8. Кирилл галигийг монгол бичгээр бичээд хариутай тулга.
Дасгалын хариу
Наран гарба. Нэнг халагун болба, боруган-у хар-а эгүлэ гарба. Хабур-ун уларил-ун ангхан-у хур-а боруг-а орулуг-а.
Агула ниругун-у энггэр нугу-бар ногуг-а ургумал ургулуг-а. Мал ургумал ногуг-а-бар хогулалан-а. Хони имаг-а бол бог мал.
No comments:
Post a Comment